Аюулгүй ажиллагаа

1. AUTOHULEG.MN сайт нь танаас хариу мессэж шаардахгүй.

2. Хэрэв зар оруулсны дараа “зараа идэвхжүүлэх бол энэ дугаарт ОК гэж илгээнэ үү" гэх мэт текст мессэж эсвэл ямар нэгэн зүйл хожлоо гэсэн мессэж танд очвол энэ нь залилан байх магадлалтай.

3. Манай сайтаас очих баталгаажуулах кодыг хэнтэй ч битгий хуваалцаарай. Манай сайтын ажилчид хүртэл танаас асуух ёсгүй юм. Асууж байгаа бол залилагч байна гэсэн үг юм.

4. Үнэ хэт бага эсвэл хэт өндөр байвал шударга бус худалдагч байх магадлалтай юм. Та барааны чанарыг сайтар нягтална уу.

5. Бараа нь таны байрлах хотод байхгүй хэмээн танаас тээвэр, даатгалын төлбөр шаардаж байгаа бол таныг хууран мэхлэх гэж байж болзошгүй.

6. Та өөрийн биш төхөөрөмжөөс сайтад нэвтэрч орсон бол ашиглаж дууссаны дараа өөрийн хувийн бүртгэлээс гарч хэвшинэ үү. Энэ нь таны хувийн мэдээллийг бусдад дамжуулах, ашиглахаас хамгаалах болно.

7. Манай сайт нь таны мэдээллийг таны зөвшөөрлөөр сонгосон банк санхүүгийн байгууллагуудад хүргэх болно.