AUTOHULEG.MN сайт нь “Дижитал кредит” ХХК-ийн веб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг веб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх, зээлийн хүсэлт илгээхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.1 Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр зээлийн хүсэлт илгээх, худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
1.2 Хэрэглэгч нь 18 нас хүрсэн Монгол улсын иргэн, хуулийн этгээд байна.
1.3 Хэрэглэгч нь системд мэдээллээ оруулан ХУР, ДАН системээр баталгаажуулах боломжтой.
2.1 Хувийн мэдээллийг хүлээн авч мэдээллийн санд хадгалах
2.2 Хэрэглэгчийн зөвшөөрлөөр ХУР, ДАН системээр дамжуулан Төрийн цахим мэдээллийн санд хандаж хэрэглэгчийн Хувийн мэдээлэл(овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, орлогын мэдээлэл гэх мэт)-ийг баталгаажуулах
2.3 Хэрэглэгчийн зөвшөөрлөөр хувийн мэдээллийг сонгосон зээл олгогч байгууллага руу илгээх
2.4 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл дээр үндэслэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж баталгаажуулах, бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох
2.5 Хэрэглэгчийн зөвшөөрлөөр бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдэд дамжуулах
3.1 Зээлийн хүсэлтийг дамжуулах, системд бүртгүүлэх, ашиглах, системээр дамжих бусад төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх.
3.2 "Дижитал кредит" ХХК-ны хамтран ажиллагч этгээдийн мэдээлэл үйлчилгээ авахад боломжит байршлыг харуулах зорилгоор байршлын мэдээллийг авах
3.3 Зээлдүүлэгч байгууллагын зээлийн үйлчилгээний нөхцөл хэмжээг тогтоох
3.4 Төрийн цахим мэдээллийн сангаас хэрэглэгчийн лавлагаа, мэдээллийг хүлээн авах, дамжуулах
3.5 Хэрэгцээтэй зар, мэдээлэл хүргүүлэх, хамтран ажиллагч гуравдагч этгээдийн зар мэдээллийг дамжуулах
3.5 Хэрэгцээтэй зар, мэдээлэл хүргүүлэх, хамтран ажиллагч гуравдагч этгээдийн зар мэдээллийг дамжуулах
3.6 Бүтээгдэхүүн үйлчилгээний эрсдэлийг үнэлэх, санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, сайжруулах
3.7 "Дижитал кредит" ХХК болон түүний хамтран ажиллагч гуравдагч этгээдийн бүтээгдэхүүн үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа, тандалт хийх
3.8 Хуулиар тогтоосон аливаа шаардлагыг биелүүлэх, нийцлийг хангах
3.9 Хуулиар хориглоогүй бусад зорилгоор
4.1 Хэрэглэгч нь зөвхөн өөрийн нотлогдох, баталгаат мэдээллийг оруулах
4.2 Хэрэглэгч нь системд оруулсан мэдээллээ өөрчлөлт орох бүрд шинэчлэх
4.3 Нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх
4.4 Үйлчилгээний эрхээ түр хаах, сэргээх, цуцлах
4.5 Хэрэв хэрэглэгч нь хуулийн этгээдийг төлөөлөн системийг ашиглаж байгаа бол танд тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх олгогдсон бөгөөд тухайн хуулийн этгээд энэхүү нөхцөлийг мөн хүлээн зөвшөөрсөнд тооцох тул хэрэглэгчийн хийсэн аливаа үйлдлийн үр дагавар, үүрэг хариуцлагыг та болон тухайн хуулийн этгээд хүлээхгүйгээр баталгаажуулж байгаа болно
5.1 Хэрэглэгчийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад тохиолдолд бусдад дамжуулах, бусад зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй
5.2 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах үүрэгтэй
5.3 Хуульд заасан шаардлагын дагуу эрх бүхий этгээдийн шаардсан хэмжээгээр хязгаарлан гаргаж өгнө.
5.4 Хамтран ажиллагч байгууллагын зар сурталчилгааг байршуулах, санал болгох эрхтэй
5.5 Системд байрших хуулийн этгээдийн барааны тэмдэгт /хуульд зааснаар бол/ нь гагцхүү тухайн хуулийн этгээдийн оюуны өмч бөгөөд "Дижитал кредит" ХХК нь тэдгээр лого, холбогдох оюуны өмчийн талаар аливаа хариуцлага хүлээхгүй
5.6 Хэрэглэгчийн зөвшөөрлөөр хамтран ажиллагч хуулийн этгээдэд хэрэглэгчийн хувийн мэдээллийг дамжуулах эрхтэй
6.1 Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу тайлбарлаж, зохицуулагдана.
6.2 Системийг ашиглахтай холбоотойгоор үүссэн аливаа маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тийнхүү шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.