Зарын эзэнтэй хэрхэн холбогдох вэ?
Зарын эзэнтэй холбогдохын тулд та “Дугаар харах” гэсэн товчлуур дээр дарна.
Үүний дараагаар дугаар бүрэн харагдах болно.
Лизингийн хүсэлт хэрхэн илгээх вэ?
Та "Лизингийн хүсэлт" товчлуурыг дарснаар zeelMe.mn сайтаар дамжуулан олон банк, санүүгийн байгууллагаас сонгон зээлийн хүсэлтээ илгээх боломжтой болно.
Хүсэлт илгээхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв, бүрэн бөглөснөөр таны зээлийн хүсэлт хурдан шийдэгдэх боломжтой болно.
E-Mongolia -д хэрхэн бүртгүүлэх вэ?
Та өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаараар болон банкнуудын Интернэт банкны эрхээр бүртгүүлэх боломжтой.
E-Mongolia -д бүртгүүлэх зааврыг доорхи линкэн дээр дарж үзэх боломжтой.
Утасны дугаар баталгаажуулах ямар шаардлагатай вэ?
Та утасны дугаараа бүртгүүлж баталгаажуулалт хийснээр зөвхөн танд зориулагдсан хэрэглэгчинй булан үүсэх бөгөөд хэрэглэгчийн булангаас зар холбоотой зар нэмэх, засвар лоруулах, өмнөх заруудаа харах, тохиргоо өөрчлөх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой болно.
Миний утсанд баталгаажуулах код бүхий мессэж ирээгүй тохиолдолд яах вэ?
1. Утасны дугаараа зөв оруулсан эсэхээ шалгана уу. Бүртгүүлэхдээ зөвхөн гар утасны дугаар оруулах ёстойг анхаарна уу.
2. Таны утас сүлжээтэй эсэхийг шалгана уу.
3. Таны утас үйлчилгээний мессэж хүлээн авах боломжтой.
4. Код илгээгдсэнээс хойш 99 секунд өнгөрсөн тохиолдолд дахин код авахыг оролдоно уу.
Баталгаажуулах код дахин ирээгүй тохиолдолд бидэнтэй холбогдоно уу:Зар хэрхэн нэмэх вэ?
Хуудасны дээд хэсэгт байрлах “Зар нэмэх” гэсэн товчлуур дарна.
Танд зар нийтлэх хуудас нээгдэх болно. Уг хуудас нь бөглөх шаардлагатай доорх хэсгүүдээс бүрдэнэ:
Автомашины мэдээлэл: Та зарах гэж автомашины мэдээллүүдийг үнэн зөв бичнэ.
Нэмэлт мэдээлэл хэсэгт: Автомашинтай холбоотой үндсэн хэсэгт оруулаагүй нэмэлт мэдээллийг оруулах боломжтой. Ингэснээр та бүтээгдэхүүний илүү хурдан борлуулах, худалдан авагчид мэдээллийг хурдан, шуурхай өгөх боломжтой болно.
Байршилаа сонгох. Байршил нь автомашиныг хаанаас очиж үзэх, худалдан авах боломжтойг худалдан авагчид мэдээллэхэд туслах болно.
Нэрээ оруулснаар таны зарын хуудас дээр таны нэр харагдана.
Е-мэйл хаягаа оруулсанаар худалдан авагч болон үйлчлүүлэгчид танд захидал илгээх боломжтой болно.
Автомашины мэдээллээ оруулж дууссан тохиолдолд “Зар нийтлэх” гэсэн товчлуур дарна.
Бүртгүүлэлгүйгээр зар нэмэх боломжтой юу?
Бүртгүүлэлгүйгээр зар нэмэх боломжгүй.
Яагаад зарын утасны дугаар бүтнээр харагдахгүй байна вэ?
Бидний гол үүрэг бол худалдагч нарт худалдан авагчийг олж, худалдан авагчдад бараа бүтээгдэхүүн олж авахад туслах юм. Худалдагч болон худалдан авагчийн хооронд хийгдэж буй ярианы тоо нь бидний ажлын гол хэмжүүр юм. Утасны дугаарын хэсгийг нуусанаар бид хэр их яриа хийгдэж буйг тоолох боломжтой болж байгаа юм. Үүний дагуу бид өөрсдийн ажлын чанараа сайжруулах боломжтой юм.
Зараа хэрхэн VIP, Онцгой зар болгох вэ?
Автомашиныхаа зарыг сонгон орж “VIP, Онцгой зар болгох” гэсэн товчлуур дарна.
Ямар зураг оруулж болох вэ?
Тод чанартай зураг оруулснаар та амжилттай борлуулалт хийх болно.
Зөвлөгөө:
Автомашины гаднаас авсан зураг бүтнээр оруулсан байвал сайн.
Нэмэлт онцгой хэсгүүдийн зургийг илүү ойроос тод харуулсан зурагнууд байвал сайн.
Статистикийн дагуу 8 зураг оруулсан зар нь ганцхан зурагтай зараас 25%-иар илүү хандалттай байдаг байна.
Хэрэв та өөрийн зарыг сайт дээр гарч ирэхийг болиулах бол “Устгах” гэсэн товчлуур дарснаар таны зарыг бусад хэрэглэгчид харах боломжгүй болно.
Автомашиныхаа зарыг сонгон дээр байрлах “Засах” гэсэн товчлуур дарна:
Та зар засах хуудаст орон хүссэн мэдээллээ өөрчлөх боломжтой болно.
Хэрэгтэй мэдээллээ өөчилсөний дараагаар хуудасны доор байрлах “Зар засварлах” товчлуурыг дарна.
VIP, Онцгой зард байршуулах төлбөр нь таны зарын категори болон хэдэн өдөр байршуулахаас хамаарна.
Үйлчилгээ захиалах хуудаснаас таны зарын төлбөр хэд байхыг мэдэж болно. Тухайн категорийн эрэлтээс болон идэвхтэй онцгой зарын тооноос шалтгаалан онцгой зарын үнэ байнга хэлбэлзэж байна.